Лалын шашны киног эсэргүүцэн жагсчээ

Хуучирсан мэдээ: 2012.09.23-нд нийтлэгдсэн

Лалын шашны киног эсэргүүцэн жагсчээ

АНУ-ын уран бүтээлчдийн бүтээсэн, лалын шашныг гутаан доромжилсон гэгдээд буй “The Innocence of Muslims” киног эсэргүүцсэн олон мянган бангладешчууд өчигдөр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Дэлхий нийтэд ихээхэн хэмжээний шүүмжлэлтэй тулгараад буй тус киног эсэргүүцсэн жагсаал лалын шашинтай орнуудад удаа дараа гарч, Пакистанд л гэхэд өнгөрөгч баасан гаригт 20 хүн амиа алдаад байгаа юм.

Бангладешид болсон жагсаалын үеэр жагсагчид эмх замбараагүй байдал үүсгэж, цагдаа нар уур бухимдал нь дээд цэгтээ хүрсэн жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч, цахилгаан бороохой ашиглан намжааж, 12 лалын шашинтныг баривчилсан байна. “The Innocence of Muslims”-ыг эсэргүүцсэн жагсаал өчигдөр мөн Нигерийн нийслэлд болжээ.    

Э. Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж