Т.Баясгалан кино урлагт хүч сорих уу?

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Т.Баясгалан кино урлагт хүч сорих уу?

Сүүлийн үед шар хэвлэлийн “од” болоод байгаа дуучин Т.Баясгалангын талаар сонирхолтой мэдээлэл уншлаа. Itsmovie.mn сайтад бичихдээ дуучин Т.Баясгаланг “Рашаантын 13” нэртэй уран сайхны кино хийж байгаа, энэ кинонд нь эрх мэдэл, мөнгө хөрөнгөөр жирийн нэг хүний амьдралыг тоглоом тохуу болгож буй тухай өгүүлэх юм байх.

УИХ-ын гишүүн Кёкшюүзан Д.Батбаярын гэргий дуучин Т.Баясгалан гавьяат цолоор шагнуулснаасаа хойш шинэ уран бүтээл, тоглолтоо хийгээгүй, сүүлийн жилүүдэд бизнес хатагтай болоод байгаа. Тэрбээр нөхрийнхөө хөрөнгө оруулалттай телевиз, ресторан, эмнэлгийн захирлаар ажиллаж байгаа юм. Харин одоо дуучин бүсгүй кино урлагт хүч үзэхээр шийдсэн бололтой.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж