Байгууллагуудын дотоод ажлын өдрийг хүчингүй болгов

Хуучирсан мэдээ: 2012.09.22-нд нийтлэгдсэн

Байгууллагуудын дотоод ажлын өдрийг хүчингүй болгов

Төрийн
үйлчилгээ үзүүлдэг төрийн болон нутгийн захиргааны зарим байгууллагууд
ажлын өдрөөр дотоод ажлын цагийн хуваарийг гарган,  иргэдээс ирсэн
өргөдөл бичиг баримтаа хянаж цэгцэлдэг гэдэг. Гэсэн ч энэ талаар иргэдийн 
гомдол их ирдэг тул асуудлыг нэг мөр цэгцлэх, иргэдэд үйлчлэх
төрийн үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй болгох зорилгоор зарим 
байгууллага дээр мөрдөж байгаа дотоод ажлын цагийн хуваарь
тогтоосон шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн /09.22/ хуралдаанаас хүчингүй
болгох шийдвэр гаргалаа.

Иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх
талаар холбогдох арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд болон
агентлагийн дарга, бүх шатны Засаг дарга нарт даалгасан байна. Ийнхүү иргэдэд чирэгдэл учрууллаа гэх шүүмжлэл дагуулдаг дотоод
ажлын өдөр гэгч төрийн байгууллагууд байхгүй боллоо.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж