61 настай эмэгтэй охиныхоо хүүхдийг тээж төрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.22-нд нийтлэгдсэн

61 настай эмэгтэй охиныхоо хүүхдийг тээж төрүүлжээ

АНУ-ын Чикаго мужид 61 настай Кристин Кэйси хэмээх эмэгтэй охиныхоо хүүхдийг төрүүлж өгчээ. Түүний охин Сара Коннелл 2004 онд хоёр ихэр хүүхдээ дутуу төрүүлснээс хойш өөрөө хүүхэд тээх боломжгүй гэсэн онош эмч нараас сонсчээ. Гэвч түүний гэр бүл өөрийн гэсэн үр хүүхэдтэй болохыг маш их хүсч байсан учир ээжээсээ хүүхдийг минь тээж төрүүлж өгөөч хэмээн гуйжээ. Мэдээж Кэйси эх хүний халуун сэтгэлээр охиндоо туслахыг хүсч, нэлээд хэдэн жил ойр дотно бус явсан охиндоо ийм үгтэй захидал илгээжээ.

“Миний амьдралын хамгийн жаргалтай сайхан үе бол гурван охиноо тээж байсан цаг мөч минь. Ээж нь хэдий нас дээр гарсан ч бие сайтай учраас хүүхдийг чинь төрүүлж чадна” гэж тэрээр захидалдаа бичсэн байжээ.

Ингээд тэд ээжийгээ эмнэлэгт үзүүлэхэд эрүүл мэндийн байдал нь хүүхэд тээж төрүүлж чадахуйц сайн гэж үзсэн учраас өнгөрсөн оны эхээр үр шилжүүлэн суулгажээ. Ээж охин хоёрын хамтын бүтээл болсон бяцхан хүү энэ оны эхээр мэндэлсэн бөгөөд одоо эрүүл саруул бойжиж байгаа гэнэ. Хатагтай Кэйси зээ хүүгээ кесараво хагалгаагаар төрүүлжээ.

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж