БНСУ нь нийт 42 сая 660 мянган хүн амтай. Тэдний дунд Ким Ёнг Сүк нэртэй 43335 эмэгтэй бүртгэгдсэн байна. Харин Ким Жонг Сүк нэр 39663 , Ким Жонг Хи нэр 37419 удаа бүртгэгдэж тус улсад дээрх нэрнүүд хамгийн их хэрэглэгддэгийг харуулжээ.
Тус улсын нийт иргэдийн дөнгөж 1.28 хувь нь л тус улсад бүртгэгдсэн цорын ганц нэрний эзэд ажээ. Мөн бүх хүн амын дотор Ким овогтон 21.54 хувь, И овогтон 14.79 хувь , Пак овогтон 8.43 хувийг тус тус эзэлдэг байна.
Д.ЖАРГАЛ