
Ирэх дөрөвдүгээр сард Android-ийн цоо шинэ гар утас худалдаанд гарах гэж байна. Энэхүү утсыг K-Touch W700 гэж нэрлэсэн бөгөөд NVIDIA-ийн хоёр цөмт Tegra 2 процессортой ажээ. K-Touch W700 смартфон нь Android 2.2 үйлдлийн систем, 3,8 инчийн мэдрэгчтэй дэлгэц, 480×800-ийн харьцангуй нягтаршил багатай хоёр камертай бөгөөд арынх нь 720p видео бичлэг хийх, 5 мегапикселийн камер, өмнө талынх нь видео дуудлага хийх зориулалттай 0,3 мегапикселийн камер юм байна.
Шинэ загварын Android смартфон нь метал корпустай гэнэ. Түүнчлэн уг смартфон нь 8 гегабайтын дотоод санах ойтой ба GPS/A-GPS-ийг дэмждэг, Bluetooth, WiFi холболттой, FM радио хүлээн авдаг, бичил SD картны оролт, дижитал луужин, хурдасгуур, гадаад орчны гэрэл мэдрэгч зэрэгтэй байх ажээ.
Б.Энхцэцэг