Айлын гэр дайрч дөрвөн хүн хөнөөсөн этгээд яав?

Хуучирсан мэдээ: 2012.09.22-нд нийтлэгдсэн

Айлын гэр дайрч дөрвөн хүн хөнөөсөн этгээд яав?

Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутаг Хөх толгойн шил гэдэг газарт согтуу жолооч айлын гэрийг дайрч дөрвөн хүний амь насыг хохироосон хэрэг энэ сарын 09-нд гарсан. Тодруулбал, 0.35 хувийн согтолттой жолооч Д.Алтангэрэл нь Range Rover маркийн автомашинаар иргэн О-гийн гэрийг дайрсны улмаас  гурван эмэгтэй, нэг хүүхэд амиа алдсан. Харин хохирогчид нь гурван айлын эзэгтэй нар байсан бөгөөд хадлангаас ирээд иргэн О-гийнд цай уун сууж байсан аж. Согтуу жолоочийн балгаар одоо нэг хүүхэд хорвоог орхин, зургаан хүүхэд өнчрөн үлджээ.

Сэжигтэн Д.Алтангэрэлийг одоогоор аймгийн цагдаагийн хэлтэст цагдан хорьж, Эрүүгийн хуулийн 215.3 зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ. Уг зүйл ангид “Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь дөрвөн жил хүртэлх хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251-500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 5-10 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” хэмээн заажээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж