Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

LCD дэлгэцийн акул LG

Солонгосын үйлдвэрлэгч LG компани LCD дэлгэцийн үйлдвэрлэлд манлайлагч хэмээн өөрийгөө тунхаглаж, цаашид 3D кино театрын дэлгэц үйлдвэрлэлд түлхүү анхаарлаа хандуулж ажиллана хэмээн мэдэгджээ. Тус компани дэлхийн LCD дэлгэц үйлдвэрлэлийн 18 хувийг дангаар хангадаг бөгөөд 2010 оны байдлаар нийт 2,92 сая ширхэг LCD дэлгэцийг борлуулсан байна.

Дээрх тоон үзүүлэлт нь үйлдвэрлэгч компаний хувьд маш том амжилт бөгөөд амжилтанд хүрсэн замналаа маш энгийнээр тайлбарлажээ. Уг тайлбарт “Бид цаг ямагт хэрэглэгчдийнхээ санал бодлыг сонсч, дүгнэлт хийж, түүнийгээ шинэ бүтээгдэхүүндээ шингээж өгдөг. Тиймээс цаашид өөрсдийн эрч хүчийг алдахгүйн тулд кино театрын 3D дэлгэц үйлдвэрлэлд анхаарал хандуулж байна” гэжээ. 

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж