Зам хааснаас үүдэн түгжрэл үүсчээ

Хуучирсан мэдээ: 2012.09.22-нд нийтлэгдсэн

Зам хааснаас үүдэн түгжрэл үүсчээ

Зүүн дөрвөн замын зүүн талын аюулгүйн тойргийн буцаж эргэдэг уулзвараас Жуковын хөшөөний урд талын буцаж эргэх уулзвар хүртэлх 0.58 км авто замын урд талын урсгалыг өчигдөр 23.00 цагт хаасан юм.

Харин өнөөдөр тус замын хойд талын замаар хоёр урсгалаар авто машинууд зорчих болсноос үүдэн аюулгүйн тойрогт авто машинууд шүргэлцэх нь олширчээ.

Хэдийгээр тус аюулгүйн уулзвар дээр замын цагдаа зохицуулалт хийж байгаа ч аюулгүйн тойргоор эргэх гэсэн авто тээврийн хэрэгслүүд багталцахгүй байлаа. Ачааллаа дааж ядан түгжирч байгаа зам дээр шүргэлцсэн тээврийн хэрэгслүүдэд замын цагдаа тэмдэглэлгээ хийн зам чөлөөлж байгаа ч 30 минут орчим уг зам дээр түгжирч зогсоход нийтийн тээврийн том оврын автобус жижиг тэргийг эргэх үедээ хойд талаараа шүргэсэн болон хоёр жижиг тэрэг эгнээ байраа буруу эзэлснээс болон шүргэлцсэн хоёр ч тохиолдол гарлаа.

Жуковын урд талын замыг хаан суурийн доод үе, буталсан чулуун суурь, хоёр үе асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэж байгаа аж. Засварын ажил энэ  сарын 28-ны өглөөний 07.00 цаг хүртэл үргэлжлэх юм байна.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж