Тэнэмэл эр хаягдлаар машин зохион бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Тэнэмэл эр хаягдлаар машин зохион бүтээжээ

Бразилийн нэгэн орон гэргүй эр Орисмар д’Соза хог хаягдал, алх, цүүц зэргийг ашиглан өөрийн гэсэн автомашиныг зохион бүтээжээ. Бүтэн дөрвөн жил нүр их уйгагүй хөдөлмөр зарцуулсны дүнд босгож авсан бяцхан хөлөг нь өнөөх эрийн амьдралыг хөл дээр нь босгоход гол түшиг болжээ. Соза Бразилийн São José de Piranha хотод гуйлга гуйн, өлмөн зэлмүүн явсаар машин босгоход шаардлагатай төмрийг худалдан авах 270 ам.долларыг анх олж байсан байна. Улмаар 125сс загварын мотоциклийн моторыг эзнээс нь гуйж аваад, хотын эргэн тойрон дахь хогийн цэгүүдээс автомашинд шаардлагатай бусад эд ангийг түүж, цуглуулсан байна.

Соза бага байхдаа төмөр лаазнуудыг чимэглэж, төрөл бүрийн хэлбэрт оруулан хүмүүстэй хоол, хувцсаар сольж авч байснаас өөр төмрөөр техник бүтээх туршлага байгаагүй тул автомашин бүтээх нь түүний хувьд амаргүй ажил байжээ. Созагийн хүсэл эрмэлзлийг сонссон бүх хүмүүс түүнийг элэглэж, доромжилж байсан ч, эцсийн эцэст тэрээр зорилгодоо хүрсэн тул сэтгэл хангалуун байгаа ажээ. Түүний бүтээсэн автомашин нь цагт 50 км хурдлах чадалтай бөгөөд машиныхаа ачаар тэрээр чихрийн нишингийн талбайд ажилд орж, өөрийн гэсэн гэр оронтой болсон байна. Харин түүний дараагийн зорилго нь автомашиндаа гараж худалдан авах явдал гэнэ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж