
Соза бага байхдаа төмөр лаазнуудыг чимэглэж, төрөл бүрийн хэлбэрт оруулан хүмүүстэй хоол, хувцсаар сольж авч байснаас өөр төмрөөр техник бүтээх туршлага байгаагүй тул автомашин бүтээх нь түүний хувьд амаргүй ажил байжээ. Созагийн хүсэл эрмэлзлийг сонссон бүх хүмүүс түүнийг элэглэж, доромжилж байсан ч, эцсийн эцэст тэрээр зорилгодоо хүрсэн тул сэтгэл хангалуун байгаа ажээ. Түүний бүтээсэн автомашин нь цагт 50 км хурдлах чадалтай бөгөөд машиныхаа ачаар тэрээр чихрийн нишингийн талбайд ажилд орж, өөрийн гэсэн гэр оронтой болсон байна. Харин түүний дараагийн зорилго нь автомашиндаа гараж худалдан авах явдал гэнэ.
Б.Энхцэцэг