Лукас Лейва “Ливерпуль”-д үлдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Лукас Лейва “Ливерпуль”-д үлдэнэ

“Ливерпуль”-ийн Бразил хагас хамгаалагч Лукас Лейва багтайгаа шинэ гэрээ байгууллаа. 2007 онд “Гремио” багаас таван сая фунтээр Энфилдэд ирж байсан Лукас энэ улирлыг дуусгаад чөлөөт агент болох байсан юм. 24 настай хагас хамгаалагч өнгөрсөн хоёрдугаар сард Премьер лигийн 100 дахь тоглолтоо хийсэн билээ. Шаби Алонсо, Хавьер Машерано нарыг явснаас хойш “Ливерпуль”-ийн төвийн хагас хамгаалалтын гол сонголт болсоор ирсэн Лукас Лейваг улирал дуусгаад багийг орхино гэсэн цуу яриа гараад байсан ч удаан хугацааны гэрээг байгуулжээ. Яг хэдий хугацаанд, хичнээн хэмжээний цалин авах нь одоогоор нийтэд зарлагдаагүй байна. Уг нь “Ливерпуль” төвийн хагас хамгаалалтаа хүчирхэгжүүлэхийн тулд “Блэкпуль”-ийн Чарли Адамыг авахаар хөөцөлдсөн ч энэ улиралдаа бүтэхгүй болсон юм. Харин одоо Лукаст нэлээд найдвар тавьж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж