УИХ-ын дарга Төмөрлөгийн үйлдвэртэй танилцав

Хуучирсан мэдээ: 2012.09.21-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Төмөрлөгийн үйлдвэртэй танилцав

УИХ-ын дарга З.Энхболд Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцсан байна. “Дархан” Төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал П.Эрдэнэцогт үйлдвэрийнхээ технологийн шинэчлэл болоод Уул уурхай, хар төмөрлөгийн цогцолбор байгуулах үндэслэлийн талаар УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй ажлын хэсгийнхэнд танилцуулсан байна. Тус үйлдвэр нь энэ  оны байдлаар 82 тэрбум төгрөгийн орлого олж, 7 тэрбум гаруй төгрөгийн ашигтай ажиллажээ. УИХ-ын дарга З.Энхболд үйлдвэртэй танилцах үеэрээ “Үйлдвэрийн одоогийн  үйл ажиллагаа энэ хэвээр үргэлжилбэл 2 жилийн дараа хүдрээ олборлож, 300 мянган тн төмөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой  болох нь тодорхой байна. Тиймээс тулгамдаж байгаа зарим асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулна” хэмээжээ.   

                                                                                                                                     Э.САР  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж