Солонгос эмч илтгэл тавина

Хуучирсан мэдээ: 2012.09.21-нд нийтлэгдсэн

Солонгос эмч илтгэл тавина

ЖИГҮҮР ХАЙРЛАХ АЛТАН ГАРТАЙ БУРХАН ЭМЧ МОНГОЛД ИЛТГЭЛ ТАВИНА

“Жигүүр
Гранд” группийн дэргэдэх “Гранд Мед” эмнэлэг нь БНСУ-ын “Нанүри”
эмнэлэгтэй хамтран ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд энэхүү хамтын
ажиллагааны хүрээнд тус эмнэлгийн ерөнхий захирал Ли Сэн Чоль Монголд
анх удаа ирэх гэж байна.

Доктор Ли Сэн Чоль нь нуруу нугасны
мэдрэлийн мэс засалч бөгөөд энэ чиглэлээр улсдаа нэгд, олон улсад хоёрт
эрэмбэлэгддэг, ур чадвар нь дэлхийн анагаах ухааны салбарт хүлээн
зөвшөөрөгдсөн чадварлаг эмч юм.  

Ли Сэн Чоль эмч нуруу, нугасны
хагалгаа хийхдээ хамгийн бага зүсэлттэйгээр, дурангаар хийхдээ, хамгийн
жижиг бичил зүүг ашигладагаараа алдартай. Энэ арга барилыг дэлхийд түүн
шиг чадварлаг хийдэг эмч байхгүй гэхэд хилсдэхгүй.  БНСУ-н Ерөнхийлөгч
асан Ну Мү Хёны нуруунд дискний хагалгаа хийж байсан гэхээр түүний ур
чадварт эргэлзэшгүй. 

Ли Сон Чоль эмч 1994 онд Пусаны Үндэсний
их сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгсөөд, Солонгосын Эрүүл мэндийн
үндэсний төвд дадлагажигч, 1995-1999 онд тус төвиийн мэдрэлийн мэс
заслын тасагт резидент эмч, 2001 онд АНУ-ын Станфордын их сургуулийн
Мэдрэлийн мэс заслын тасагт ажилласан туршлагатай. Магистрын зэргээ 2004
онд Ионсейн их сургуульд, докторын зэргээ Солонгосын их сургуульд
хамгаалсан.

АНУ, Япон, Солонгос, Франц зэрэг улсуудад олон улсын
эрдэм шинжилгээний бага хурал, чуулганд илтгэл тавьж, мөн түвшний
сэтгүүлүүдэд эрдэм шинжилгээний өгүүллэг нийтлүүлж, мэдрэлийн мэс заслын
чиглэлээр лекц уншихаас гадна мэдрэлийн мэс заслын үзүүлэх хагалгааг 36
удаа хийжээ. Энэ чиглэлээр ажиллах хугацаандаа мэдрэлийн мэс заслын 20
орчим оношоор, нийт 8498 хагалгаа хийсэн туршлагатай.

Мөн
Солонгосын Мэдрэлийн мэс заслын нийгэмлэг, Солонгосын болон Ази Номхон
далайн орнуудын тулгуур эрхтэн, булчингийн лазер хагалгааны  нийгэмлэг,
Америкийн мэдрэлийн мэс заслын академи, Олон улсын тулгуур эрхтэн
булчингийн лазер хагалгааны нийгэмлэг, Солонгосын болон Азийн дурангийн
хагалгааны  нийгэмлэгийн гишүүний сонгуульт ажилтай. Үүгээр зогсохгүй
Солонгосын Олимпийн багийн эмч, Азийн дурангийн мэс заслын нийгэмлэгийн
дадлага сургалтын төвийн захирал, Олон улсын тулгуур эрхтэн, булчингын
лазер хагалгааны нийгэмлэгийн дадлагажилт, сургалтын төвийн захирал,
Солонгосын Скай нийгэмлэгийн захиралаар тус тус ажилладаг.

БНСУ-д
эмнэлгийн салбар дээд зэргээр хөгжиж, өвчтөнд сэтгэл ханамжийн 100
хувийн баталгаат үйлчилгээтэй. Нөгөөтэйгүүр, бизнес гэдэг утгаараа нэг 
өвчтөнг 10-15 минут үзнэ гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг. Харин Ли Сэн
Чоль эмч энэ хуулийг баримталдаггүй бөгөөд өвчтөнөө тун няхуур үздэг.
Үйлчлүүлэгчийнхээ  яриаг анхааралтай сонсож, зөвлөгөө өгдөгөөрөө
“өвчтөнд ойр эмч” гэгддэг. Тэр олон хүнийг хөл дээр нь босгож эрүүл
мэнд, амьдралыг нь буцаан бэлэглэсэн эмч юм.

“Жигүүр Гранд
Групп”тэй хамтын ажиллаагааны хүрээнд Ли Сон Чэль эмч ирээдүйд хагалгаа
хийх “Гранд Мэд” эмнэлэгийн барилгын үйл явц, эмнэлгийн зохион
байгуулалт, тоног төхөөрөмжтэй танилцах зорилгоор ирэх байсан ч түүний
төлөвлөгөөнд бас нэг зүйл нэмэгдсэн юм. Тэрээр Жигүүр Гранд групп болон
эмнэлэгийн удирдлагаас тавьсан өвчтөн үзэх хүсэлтийг хүлээн авч, нуруу
нугасны онош нь тогтоогдохгүй байгаа хүнд өвчтөнгүүдэд “Гранд Мед”
эмнэлэг дээр хоёр өдөр үзлэг хийхээр болсон билээ. Түүгээр ч зогсохгүй
хоёр өвчтөнийг өөрөө сонгож Солонгос улс дахь “Нанүри” эмнэлэгтээ
дурангийн мэс заслыг үнэ төлбөргүй хийхээр амласаныг хуваалцахад таатай
байна. Өдөр од харсан мэт ховор завшааныг хүртэх хоёр өвчтөний замын
зардлыг “Жигүүр Гранд Групп” даах аж.

Семинар “Жигүүр Гранд
Групп”ын хурлын зааланд 2012.09.21-ний 14:30 цагаас болох бөгөөд Гэмтэл
Согог Судлалын Үндэсний Төв, Шастины нэрэмжит клиникийн 3 дугаар
эмнэлэг, “Ачтан” эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн эмч нар
хамрагдана. Семинарт “Unicompass” компанийн захирал, Ли Ён Жин
“Эмнэлгийн менежмент” сэдвээр, БНСУ-ын “Нанүри” эмнэлэгийн захирал,
доктор Ли Сэн Чоль “Нуруу, нугасны эмчилгээ оношилгооны өнөөгийн
байдал”, “Нуруу, нугасны хагалгааны хүндрэл багатай хэлбэрүүд” сэдвээр,
“Ачтан Элит” эмнэлэгийн мэдрэлийн мэс заслын их эмч, доктор Нота “Монгол
улс дахь тархи, нуруу нугасны эмчилгээ оношилгооны өнөөгийн байдал”
сэдвээр илтгэл тавина.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж