Apple iPhone 5-ын суурийг хэрэглээнд гаргахгүй

Хуучирсан мэдээ: 2012.09.21-нд нийтлэгдсэн

Apple iPhone 5-ын суурийг хэрэглээнд гаргахгүй

iPhone 5-ыг дагасан олон хэрэгслүүдийн нэг бол iPhone 5-ын суурь байлаа.

iPhone-ийн суурь нь гар утсыг цэнэглэх, сэрүүлгэтэй цаг болгон ашиглах гэх зэрэг олон талын хэрэгцээтэй хэрэгсэл билээ.   

iPhone-ийн хэрэглэгчид iPhone 5-ын суурийг тэсэн ядаж хүлээж байсан боловч Apple компани iPhone 5-д зориулан суурь гаргахгүй гэдгээ мэдэгдлээ.

Мөн шинэ iPhone-д хуучин загварын буюу iPhone 4S-ийн суурь ч таарахгүй аж.

"Бид iPhone 5-д зориулан суурь гаргах талаар ямар нэгэн төлөвлөгөөгүй байгаа тул та шинэ iPhone-доо суурь хайж дэлгүүр хэсэх шаардлагагүй" хэмээн Apple компани мэдэгджээ.

                                                                                                                                           Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж