50 сая төгрөг нэхэмжиллээ

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

50 сая төгрөг нэхэмжиллээ

Налайх дүүргийн Татварын хэлтсийн дарга асан Н.Энхээ нэр төрөө сэргээлгэхээр Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасанаа өнөөдөр мэдэгдлээ.Монголын мэдээ сонины энэ оны III сарын 18-ны өдрийн №054 \2883\ дугаарт түүнд хандсан мэдэгдэл нийтлэгджээ. Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс гэж хаягласан уг мэдэгдэлд түүнийг  хуурамч бичиг баримт бүрдүүлэн төсвийн мөнгөнөөс 42 сая төгрөг хувьдаа завшсан гэж мэдээллэсэн аж. Уг хэргийг Нийслэлийн прокурорын газраас шалгаж 2007 оны 11 сарын 20-ны өдөр хэрэгсэхгүй болгосон тогтоол гаргасан юм байна. Тэрбээр  төрийн мөнгийг хувьдаа завшигч , бичиг баримт хуурамчаар үйлдэгч , сэтгэл мэдрэлийн өвчтөн мэтээр дайран доромжилсон Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн дарга Д.Готовын хууль бус үйлдлийг эсэргүүцэн нэхэмжлэл гаргаж байгаагаа мэдэгдлээ. Мөн “Монголын мэдээ” сонинг уучлал гуйхыг шаардлаа. Олон нийтийн хэвлэлээр дамжуулж нэр төрийг нь гутаан доромжилсон Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс 50 сая төгрөг нэхэмжилж тус дүүргийн  шүүхэд хандсан аж.

Ө.Чинзориг  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж