Сургалт, дадлагад НОБГ, Шуурхай бүлэг 105, дүүргийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтэс, Мэдээлэл шуурхай удирдлагын төв, Улаан Загалмайн хорооны нийт 95 ажилтан, албан хаагч оролцсон юм. Үзүүлэх сургуулалтаар 2011 онд дэвшүүлсэн зорилт, Гамшгийн эрсдэл, эмзэг байдлын үнэлгээ, гамшиг ослын голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг явуулан, Монгол Улсын хосгүй үнэт үзмэр, палентлогийн дурсгалыг гамшгийн үед аврах, хамгаалах, учирсан хохирлыг арилгах арга хэмжээг дадлагын хэлбэрээр явуулснаараа онцлогтой боллоо.
Байгалийн Түүхийн музей нь зоорийн давхаргүй, боловсролын байгууллагын зориулалтаар баригдсан зориулалтын бус, хийц бүтээц нь шатамхай материалаар хийгдсэн, насжилт өндөртэй барилга. Тус музейд болсон дадлага сургуулилтаар албан хаагчдыг газар хөдлөлт, гал түймэр, аливаа гамшигт үзэгдэл тохиолдсон үед цагийн байдлыг бодитоор үнэлэх, аврах ажиллагаанд оролцуулах чадвар зэргийг дээшлүүлсэн үр дүнтэй сургуулилт болсон юм.
Сургуулилтад Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 30 албан хаагч, дөрвөн автомашин, Шуурхай бүлэг 105-ын 10 албан хаагч, хоёр автомашинтай учирсан хохирлыг арилгах дадлага явуулж, дүүргийн Улаан загалмайн хорооныхон музейн ажилтнуудад шархдаж, бэртсэн, шоконд орсон хүнд эмнэлгийн анхан шатны тусламж хэрхэн үзүүлэх талаар зөвлөгөө өгсөн юм.