“Тунгалаг тамир” мюзиклыг тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

“Тунгалаг тамир” мюзиклыг тоглоно

Төрийн хошой шагналт зохиолч Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” романыг мюзикл болгох гэж байна. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж агсны мэндэлсний 60 насны ойг тохиолдуулан энэхүү мюзиклыг тавих юм. Мюзиклын ерөнхий найруулагчаар гавьяат жүжигчин Г.Ганхуяг ажиллах бөгөөд анх  Ц.Нацагдорж агсан нь “Тунгалаг Тамир” романыг мюзикл болгох ажлыг эхлүүлж байжээ. Иймд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид түүний үйл хэргийг үргэлжлүүлэн “Тунгалаг Тамир” романаар мюзикл хийн энэ сарын 16, 23-нд үзэгчдийн хүртээл болгох гэж байна.

Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж агсан нь 1951 оны дөрөвдүгээр сарын 17-нд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Шаварын ханан хэмээх газар төржээ. Тэрээр 1966-1970-онд БНБС, 1974-1978 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн юм. 1993 онд төрийн шагнал хүртэж байсан. Тэрээр "Үүлэн заяа", Өгөөдэй хаан", Гэсэр хаан", Гүнгэрийн гүнж" дуурь, "Гүюг хаан" балет, 20 гаруй симфони, цөөхүүл хөгжмийн 40, 30 гаруй кино жүжгийн бүтээл туурвисан юм.

М.Дөл 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж