Ерөнхий сайд Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2012.09.20-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг орон нутаг дахь анхны томилолтоо өнөөдөр Сэлэнгэ аймгаас эхлүүллээ. Тэрбээр ургац хураалтын ажил байдалтай танилцаж, тариаланчдын санал бодлыг сонсоно. Сэлэнгэчүүдийн хувьд ургац хураалтын ажил хэвийн үргэлжилж байгаа, гол нь тариаланчдын хувьд буудайн үнийг төр хэдээр тогтоож авах, урамшуулал мөн хэдэн төгрөг олгох. Өнгөрсөн жилийн үнэ ханшаа мөрдөх үү гээд олон зүйлийг тодруулах хүсэлтэй юм байна. Сэлэнгэ аймагт ажиллах Ерөнхий сайдын томилолт оройдоо өндөрлөнө. Харин ирэх долоо хоногийн даваа гариг буюу есдүгээр сарын 24-нөөс Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудад ажиллахаар мордоно.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж