ОХУ-ын шүүгч буудуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

ОХУ-ын шүүгч буудуулжээ

ОХУ-ын шүүгч Эдвард Чувашов  Москва дахь төв оффисынхоо өмнө үл  таних
хүнд цээжин хэсэгтээ буудуулан нас барсан тухай тус улсын цагдаа нар
Ria Novosti  агентлагт  мэдээлжээ.  Тэрээр үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэгч байгууллагуудын тэргүүн байсан бөгөөд маш олон аллага болон хүн амины хэрэг шүүж байжээ.  Өнгөрсөн хоёрдугаар сард тэрээр “Цагаан чононууд” хэмээн алдаршсан нео нац ист Бүлэглэлийн 9 гишүүдийг 23 жил шоронд хорих ял оноожээ. Мөн тэрээр ОХУ-ын тэргүүлэгчдийн авилгатай холбоотой хэргийг ч шүүж байсан байна. Уг үл таних хүн Эдвард Чувашовыг  ажлынх нь газрын орох хаалганы өмнө буудан хороогоод зугтсан байна. Уг хэрэг болох үед хөндлөнгийн хэд хэдэн гэрч байсан юм байна.

BBC мэдээлэв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж