Д.Болдын шинэ клип гарна

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Д.Болдын шинэ клип гарна

“Камертон”
хамтлагийн дуучин Д.Болд Монголын хөгжмийн урсгалд Монгол поп хэмээх
шинэ урсгалыг гаргана гэж тунхагласан. Тэрбээр энэхүү урсгалынхаа
төлөөлөл болгон “Монгол поп” хэмээх бие даасан цомгоо гаргасан. Өнгөрсөн
хоёрдугаар сард худалдаанд гарсан “Монгол поп” цомог найм дахь долоо
хоногтоо “Hi-Fi Records”-ын хөгжмийн сүлжээ дэлгүүрийн шилдэг 10 цомгийн
жагсаалтыг тэргүүлж байна. Үүнээс харахад монголчуудад “Монгол поп”
урсгал таалагдаж байгаа бололтой. “Монгол поп” цомогт багтсан арван
дуугаа дуучин Д.Болд бүгдийг нь клиптэй болгохоор шургуу ажиллаж байгаа.
Эхнээсээ үзэгчдэд “Нам гүм дундаас”, “Манан”, “Миний хоёр эрдэнэ” дууны
клип хүрсэн бол ирэх долоо хоногт “Хэрийн салхитай аялгуу” дууны клип
үргэлжлүүлээд “Амьдрал дуул гэлээ”, “Их нүүдэл” зэрэг дууны клипийг
үзэгчдэд хүргэхээр төлөвлөөд байгаа гэнэ шүү. Ямартай ч “Хээрийн
салхитай аялгуу” дууны клипийг ирэх долоо хоногийн эхээр телевизээр
цацахаар бэлэн болоод байгаа аж.

“Монгол поп” цомгийн хамгийн
эхний дуу болох “Хээрийн салхитай аялгуу” дууг дуучин Д.Болд өвөөдөө
зориулж хийсэн дуу аж. Хөгжмийг Л.Балхжав, шүлгийг Ш.Гүрбазар бичжээ.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж