Байгалийн гамшигт өртсөн Японы ард түмэнд монголчууд хоёр тэрбум 167 сая төгрөгийн хандив тусламж илгээжээ. Үүнд Монгол Улсын Засгийн газраас олгосон нэг сая ам.доллар, 894 байгууллагын ажилтнуудын 1-2 өдрийн цалин, 352 иргэний хандив тусламж багтаж байгаа аж. Монголын Засгийн газар, ард түмний хандивыг Шадар сайд М.Энхболд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Кидокород гардуулан өгсөн байна.
С.Отгон