Төрийн албан хаагчийн 17 мянган хүүхэд сургалтын төлбөрөө даалгажээ

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчийн 17 мянган хүүхэд сургалтын төлбөрөө даалгажээ

Өнгөрсөн хичээлийн жилийн мэдээгээр дээд боловсрол эзэмшихээр суралцсан 161 мянган оюутны 71.4% нь хувийн зардлаараа суралцаж, 24.6% нь төрөөс ямар нэг хэлбэрээр санхүүгийн дэмжлэг авчээ.

Төрөөс санхүүгийн дэмжлэг авч байгаа хамгийн том бүлэг нь төрийн албан хаагчдын хүүхэд (17 мянган суралцагч буюу төрөөс дэмжлэг авагчдын 43%) байна.

Үүнийг сургалтын төлбөрийн нийт дүнд харьцуулбал дээд боловсролын нэг суралцагчийн сургалтын төлбөрийн 71.6 хувийг суралцагч өөрөө төлж, төсвөөс 29.4% дэмжлэг авсан гэж тооцож болохоор байна.

Манай оронд нэг хүн дээд боловсрол эзэмшихэд зарцуулж буй хөрөнгийн хэмжээ сурч буй сургууль, мэргэжлийн чиглэлээс хамааран 6-11 сая төгрөг болж байна.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж