Модон бөмбөгийн УАШТ болно

Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

Модон бөмбөгийн УАШТ болно

Монгол Улсын 2012 оны аварга шалгаруулах модон бөмбөгийн тэмцээн есдүгээр сарын 21, 22-нд “Монгол Шилтгээн” цогцолборын модон бөмбөгийн талбайд болох гэж байна. Энэ удаагийн тэмцээнийг Монголын модон бөмбөгийн холбооны ерөнхийлөгч М.Сономпилын баталсан зааврын дагуу зохион байгуулах аж.

Улсын аварга шалгаруулах тэмцээнд Эрчим хүчний зохицуулах хороо, ТЭЦ-3, ТЭЦ-4, Дарханы ДЦС, Эрдэнэтийн ДЦС, УБ ЦТС зэрэг эрчим хүчний байгууллагуудаас баг тамирчид оролцох гэж буйгаараа онцлогтой. Ингэхдээ нэг байгууллагаас эрэгтэй, эмэгтэй тус бүр тамирчнаас доошгүй бүрэлдэхүүнтэйгээр багаа бүрдүүлж оролцохоос гадна, хувиараа мөн өрсөлдөх юм. 

Тэмцээн цохилтын эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан, баг, хос, холимог хос, талбайн цохилтын тэмцээн гэсэн дөрвөн төрлөөр явагдаж, дүнгээ гаргана. Нэг тамирчин хоёр төрөлд оролцох бөгөөд цохилтын ганцаарчилсан тэмцээн 24 талбайд болно. Харин холимог хос, талбайн тэмцээнүүд бүгд 12 талбайд болох юм банйа. Тэмцээнийг олон улсын дүрмийн дагуу Олон улсын болон ММБХолбооны шүүгчид удирдан явуулна.

Талбайн цохилтын төрлийн тэмцээн нь талбайд хоёр тамирчин халз тулж өрсөлдөн 12 талбайн дийлэнх талбайд нь тэргүүлсэн нь ялагч болж цаашид шалгарсан тамирчид нь бөхчилөх хэлбэрээр дараагийн шатанд шалгаран тоглох журмаар явагддаг байна.

Улсын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан тамирчдыг ирэх арваннэгдүгээр сарын 22-27-нд Тайваньд болох олон улсын тэмцээнд оролцуулахаар шалгаруулах ажээ.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж