“Sweetymotion” Яармагийн ордонд тоглоно

Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

“Sweetymotion” Яармагийн ордонд тоглоно

Энэ жил 15 жилийн ой нь тохиож буй “Sweetymotion” хамтлагийнхан бие даасан тоглолтоо ирэх арваннэгдүгээр сард хийхээр бэлтгэлдээ оржээ. Тус хамтлагийнхан 15 жилийн ойн тоглолтоо урлагийнхан дундаа  анх удаа Яармаг дахь “Буянт-Ухаа” цогцолборт хийхээр болсон байна.

Та тэр том зааланд хөгжмийн дуугаралт ямар байх бол оо гэж эргэлзэх хэрэггүй нь ээ. Учир нь тус хамтлагийн тоглолтын найруулгийг монголдоо номер нэг “On&Off” продакшн хийх аж. Мөн тэд үзэгчдийнхээ ая тухыг ханган Яармагийн ордон руу тоглолтынхоо өдөр такси, автобусаар хангалттай үйлчилнэ гээд олон ажлуудыг төлөвлөөд байгаагаа дуулгасан юм.

Тэд15 жилийн ойдоо зориулан өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд монголын бүх сайхан ээжүүд, эмэгтэйчүүдэд эхний тоглолтоо хүргэсэн билээ. Мөн тэд шинэ уран бүтээлүүдээ түүвэрлэн дараагийн цомог хийх ажил яригдаж байгаа ба энэ жилийн сүүлээр юм уу  ирэх жилийн эхээр тус цомог нь худалдаанд гарах гэнэ. Тэдний тун удахгүй үзэгчдэд барих бяцхан нууцаас задлахад, энэ жил 15 жилийн ой нь тохиож байгаа “Номин талст” хамтлагтай хамтран дуэт уран бүтээл хийж байгаа бөгөөд уг дуугаа “Номин талст 15 жил” тоглолтод анх удаа эгшиглүүлэх юм байна.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж