Шилдэг илтгэгч шалгарч, шагналаа гардлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Шилдэг илтгэгч шалгарч, шагналаа гардлаа

Шинэ цагийн татварын алба үүсч хөгжсөний 20 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Их Монгол Улсын үеэс улбаатай татварын албаны түүхэн замнал, цаашид хэрхэн хөгжүүлэх боломжийн  талаархи эрдэм шинжилгээний бага хурлыг нийт эрдэмтэд, судлаачдын дунд зарлан, шалгарсан шилдэг 10 илтгэлээр өнөөдөр Эрдэм шинжилгээний бага хурлыг Татварын ерөнхий газрын байранд зохион байгууллаа. Нийт 2 сая төгрөгийн шагналын сантай уг уралдааны эхний байрыг эзлэх болзол хангасан бүтээл ирээгүй хэмээн шүүгчдийн бүрэлдэхүүн үзээд удаах байрын шагналтнуудыг тодруулав.

“Татварын албаны  түүхэн замнал” сэдэвт илтгэлийн уралдааны хоёрдугаар байрт, “Их Монгол Улсын Татварын үүсэл хөгжлийн түүх” сэдвээр “Монгол такстин ХХК”-ийн захирал Х.Тунгалагмаа, гуравдугаар байрт, “XX зуун хүртэлх үеийн Монголын албан татварын түүх” сэдвээр ТЕГ-ын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Р.Даваа нар тус тус шалгарсан байна.

Б.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж