Жуковын замыг 21-нээс хаана

Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

Жуковын замыг 21-нээс хаана

Зүүн 4 замын зүүн талын аюулгүйн тойргийн буцаж эргэдэг уулзвараас Жуковын хөшөөний урд талын буцаж эргэх уулзвар хүртэлх 0.58 км авто замын урд талын урсгалыг хааж, суурийн доод үе, буталсан чулуун суурь, хоёр үе асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэхээр болжээ. Засварын ажил энэ сарын 21-ний 22:00 цагаас энэ  сарын 28-ны өглөөний 07:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна.

Энэ онд Офицеруудын ордон хүртэлх замын зорчих хэсгийг шинэчилж, ирэх онд Офицеруудын ордноос Тролейбусны эцэс хүртэлх замын зорчих хэсэг, нийт замын уртад явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажлуудыг хийж гүйцэтгэхээр график гарган төлөвлөжээ.    

 Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж