Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим “Оюуны өмчийг сурталчлах, хуурамч бараа бүтээгдэхүүнээс сэргийлэх тухай” семинар, үзэсгэлэнг өнөөдөр 10.00 цагт Үзэсгэлэнгийн танхимдаа нээх гэж байна.
Энэхүү үзэсгэлэн, хэлэлцүүлэг, семинарыг энэ сарын 19-21-нд Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Оюуны өмчийн газар, Стандартчилал хэмжилзүйн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулах юм байна.
Д.ЖАРГАЛ