Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн “Эдийн засгийн бодлогын шинэтгэл, өрсөлдөх чадвар” төсөлтэй хамтран нэгэн сонирхолтой судалгааг хийжээ. Энэ судалгаагаар агаарын тээврийн салбарын либералчлалын нийт эдийн засагт үзүүлэх үр нөлөөг судалсан байна. Энэ судалгаанд “Монгол Улсын эдийн засаг хурдацтай хөгжиж байгаа нь агаарын тээврийн vйлчилгээний зах зээл өсөн тэлэх боломжийг бий болгож байна” хэмээн уг дурджээ. Учир нь уул уурхайн салбарын хөгжлийг дагаад Монголыг зорих гадаадын хөрөнгө оруулагчид, бизнесменүүд, аялан жуулчлагчид ч ихэссэн нь агаарын тээврийн салбарт эерэг нөлөөлөл авчрах бололтой. Монгол Улсын Засгийн газраас хэдийгээр гадаадын 30 гаруй улстай хоёр талт агаарын тээврийн хэлэлцээрийг байгуулсан ч өнөөдрийн байдлаар дөнгөж дөрвөн чиглэлд (Улаанбаатараас-Бээжин, Москва, Сөүл, Токиогийн чиглэлд) агаарын тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа юм байна.
Ж.ГЭГЭЭ