АНУ-ын Холбооны нөөцийн системийн (ХНС-Төв банк) эдийн засгийг дэмжих шинэ төлөвлөгөө нефтийн үнийг ихэсгэв. Эдийн засгийн уналттай холбоотойгоор өсч буй ажилгүйдэлтэй тэмцэхийн тулд хөдөлмөрийн зах зээл дээр байдал сайжиртал холбооны үл хөдлөх хөрөнгийн агентлагуудын үнэт цаасыг ХНС худалдан авахаар шийдэж байна. Ирэх сараас эхлэн тийм үнэт цаасуудыг худалдан авахад сар бүр 40 хүртэл тэрбум доллар зарцуулах юм байна.
ХНС-ийн шийдвэр дэлхийн хөрөнгийн зах зээлд эерэгээр нөлөөлөв. АНУ-д Dow Jones ба S&P 500 индексүүд 13-ны өдрийн арилжаагаар 2007 оны доод төвшинд хүртэл өссөн байна. Nasdaq индекс 2000 оны сүүлчийн төвшинд хүртэл өсчээ. Европын биржийн үзүүлэлтүүд 14-ний өдрийн арилжаагаар 1,5-2 хувиар нэмэгдлээ.