Ван Лицюний хэрэг Бо Силайтай холбоотой юу?

Хуучирсан мэдээ: 2012.09.18-нд нийтлэгдсэн

Ван Лицюний хэрэг Бо Силайтай холбоотой юу?

Хятадын Коммунист намын нөлөө бүхий удирдагчдын нэг, Чунцин хотын намын даргаас огцорсон Бо Силайгийн хэрэгт холбоотой  бас нэгэн шуугианыг дэгдээсэн  шүүх хурал өчигдөр  буюу даваа  гаригт Чинду хотод  эхэлжээ.

Албаны хүмүүсийн мэдээлснээр экс намын даргын хэрэгтэй холбоотой байж болзошгүй Чунциний цагдаагийн байгууллагыг удирдаж, хотын захирагчийн орлогчийн албыг хашиж байсан Ван Лицюний  шүүх хурал ийнхүү хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа гэнэ. Уг шүүх хурал олны нүднээс далд нэлээд нууцлагдмал өрнөж байгаа нь олон улсын анхаарлыг татаж байна. Ван Лицюний өмгөөлөгчийн мэдээлснээр түүнийг их хэмжээний авлигын хэрэг болоод албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн Хятадын дээд шүүх буруутгаж байгаа юм байна.

Чинду хотын дээд шүүх уг шүүх хурлыг хаалттай зохион байгуулахаас гадна хотын захирагчийн экс орлогчийг авлигын хэрэг болоод албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн хоёр зүйл ангиар ял онооно хэмээн Синхуа агентлаг өнөөдөр мэдээлжээ. Харин зарим эх сурвалжийн мэдээлснээр  түүний энэхүү учир битүүлэг шүүх хурал экс намын дарга Бо Силагийн хэрэгтэй холбоотой байж болзошгүй гэсэн таамаг хүчтэй тархсан байна.

Э. Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж