
Өдөрлөгийн хүрээнд тус татварын хэлтсийн байранд татвар төлөгчдийн асуултанд хариулах, зөвлөгөө өгөх, татварын албаны болон хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг танилцуулах, өнгөрсөн оны ажлын тайлангаа тавих, татвар төлөгчдөөс үйл ажиллагааны үнэлгээ авах зэрэг ажлыг явууллаа.
Баянзүрх дүүргийн татварын хэлтэс нь өнгөрсөн онд гурван шатны төсвийн орлогод 19 тэрбум 827,5 сая төгрөгийг төвлөрүүлж ажиллажээ. Мөн тус татварын хэлтсийн байрыг иж бүрэн засварлаж, тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах ажил явуулсан нь нийслэлийн 370 жилийн ойг угтсан бүтээлч ажлаар шалгарсан байна.
Д.Гэрэлээ