
Энэ удаагийн Орон нутгийн сонгуульд 9,2 тэрбум төгрөг зарцуулахаар тогтсон. Үүнээс 5,2 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 1,4 тэрбумыг нь орон нутгийн төсвөөс гаргахаар тусгасныг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Орон нутгийн сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 21-нд болох бөгөөд үүнээс өмнө иргэдэд сонгуулийн хуулийг таниулах, сурталчлах ажлыг хийх ажлыг өнөөдрөөс эхлүүлэх үүргийг СЕХ-нд үүрэг болголоо.
Ш.Чимэг