Хорге Лорен Мото ЖиПи-гийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2012.09.18-нд нийтлэгдсэн

Хорге Лорен Мото ЖиПи-гийн аварга боллоо

Өнгөрөгч бямба гаригт болсон Сан Марино гран прид нэгдүгээр байрт орсноор Мото ЖиПи-гийн энэ улирлын аваргаар шалгарлаа. Түүнтэй хүчтэй өрсөлдсөн Дани Педрогаас тэрээр 37 оноогоор тасарч аваргын цомын эзэн болжээ. Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард харамсалтайгаар амь насаа алдсан Марко Симончеллигийн нэрэмжит тойруулгад тэрээр аваргын цомоо хүртсэн юм.

“Би үнэхээр баяртай байна. Би маш олон хүнд баярлах ёстой. Багийн мэргэжилтнүүд, найз нөхөд, гэр бүл гээд л. Мөн Маркод баярлах ёстой. Би тоглолт эхлэхээс өмнө түүний тухай хэсэг хугацаанд бодсон. Магадгүй би түүнд ялалтаар л бэлэг барих ёстой байсан, үүнийгээ ч биелүүллээ” гэж Хорге Лорензо уралдааны дараа ярьжээ.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж