“Ливерпуль” шинэ цэнгэлдэхдээ ямар нэр өгөх вэ?

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

“Ливерпуль” шинэ цэнгэлдэхдээ ямар нэр өгөх вэ?

Английн хөлбөмбөгийн “Ливерпуль” клуб өнгөрсөн жил шинэ эзэдтэй болсон билээ. Америкийн Fenway Sports Group тус клубыг худалдаж авахдаа амлаж байсан ёсоор багийг шинэ цэнгэлдэхтэй болгох ажилдаа ойрын үед орох бололтой. Тус багийн үйл ажиллагааны захирал Ян Айр өнгөрсөн долоо хоногт анх удаа ярилцлага өгөхдөө энэ талаар дурдсан байна. 2014 онд шинэ цэнгэлдэхийг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаагаа Айр хэлээд цэнгэлдэхийн нэрэн дээр асуудал үүсч магадгүйг онцоллоо. Учир нь клуб шинэ баригдах цэнгэлдэхдээ хамтран хөрөнгө оруулагч хайж байгаа учраас хэрвээ ямар нэгэн байгууллага хөрөнгө оруулвал тус байгууллагын нэрийг цэнгэлдэхэд өгч болно гэжээ. Эндээс Энфилд хэмээх нэр магадгүй ирэх жилүүдээс түүх болж үлдэх нь. Одоогийн байдлаар цэнгэлдэхийн загвар гаргах зураг төслийн ажил явагдаж байгаа бөгөөд гурван хувилбар дээр ерөнхийдөө тогтоод байгаа гэнэ. Стэнли Паркийн ойролцоо баригдах “Ливерпуль”-ийн шинэ “гэр” ойролцоогоор 60 мянган хүний суудалтай, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан орчин үеийн загвартай баригдах аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж