П.Нямлхагвын нэрэмжит тэмцээн болов

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

П.Нямлхагвын нэрэмжит тэмцээн болов

Армийн дэлхийн аварга, Ази тивийн хошой хүрэл медальт, шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ П.Нямлхагвийн нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн төвийн бүсийн аварга шалгаруулах  тэмцээн Дархан-Уул аймагт гурван өдөр үргэлжилж, өчигдөр дүнгээ гаргалаа. Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв аймгийн 12 багийн 215 жүдоч өрсөлдлөө.  Тэмцээний дүн гарахад шилдгийн шилдэг багаар Д.Оюунтөмөр дасгалжуулагчтай Сэлэнгэ аймгийн “Хэрх Элч” клуб түрүүлж, эрэгтэй шилдэг жүдочоор “Хангарьд” спорт клубын Г.Балсанлхүндэв /60кг/, эмэгтэй шилдгээр Дархан-Уул аймгийн тамирчин Г.Тунгалаг /+63кг/ нар шалгарлаа. Ингээд төвийн бүсийн өсвөрийн жүдочдын аваргаар тодорсон жүдочдыг сонирхуулъя.

 Эрэгтэй:       
  
               
24кг: Б.Батзориг /Хангарьд/
27кг: Н.Амгаланбаатар /Хангарьд/
30 кг: Б.Эрдэнэбаяр /Хангарьд/
34кг: Т.Отгонбаяр /Дархан-Уул/
38кг: Э.Билэгтбаатар /Дархан-Уул/
42кг: н.Пүрэвдаш /Хэрх-Элч/
46кг: М.Алтансүх /Хангарьд/
50кг: Г.Сүхбат /Хангарьд/
55кг: А.Бямбабаяр /Хэрх-Элч/
60кг: Г.Балсанлхүндэв /Хангарьд/
66кг: Б.Ган-Эрдэнэ /Хангарьд/
73кг: Б.Батболд /Дархан-Уул/
81кг: Д.Пүрэвдорж /Булган/
+81кг: н.Энхбат /Дархан-Уул/

Эмэгтэй:

32кг: Ө.Баяраа /Хэрх-Элч/
36кг: С.Сэржмядаг /Хэрх-Элч/
40кг: У.Урангоо  /Дархан-Уул/
44кг: Б.Оюунтүлхүүр /Орхон/
48кг: Э.Базаррагчаа /Дархан -Уул/
52кг: Х.Золжаргал /Дархан-Уул/
57кг: О.Балжинням /Хэрх-Элч/
63кг: Б.Батчимэг /Булган/
+63кг: Ш.Дэмидмаа /Булган/

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж