Улсын байцаагчийн төвшин тогтоох үзлэг эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Улсын байцаагчийн төвшин тогтоох үзлэг эхэллээ

Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий \МХЕГ\ шаардлага стандартын хэрэгжилт, улсын байцаагчдын ерөнхий мэдлэгийн болон мэргэжлийн төвшин тогтоох үзлэг орон даяар эхэлж байна.

МХЕГ болон НМХГ-ын 493 улсын байцаагчид өнөөдөр 18.30 цагт  үзлэгт хамрагдах бөгөөд орон нутгийн мэргэжлийн хяналтын байцаагчдын үзлэг маргааш 21 аймагт эхлэхээр болжээ.

Улсын үзлэгт нийт 1350 байцаагч хамрагдах бөгөөд  улсын байцаагчийн мэдвэл зохих хууль тогтоомжууд, мэргэжлийн мэдлэг, улсын байцаагчийн ёс зүйн дүрэм, заавруудыг нэгтгэсэн тестээр авахаар болжээ.

Тус үзлэгийн дүнд үндсэн сургалтын чиглэл боловсруулах, улсын байцаагчийг чадавхижуулах, давтан сургах, мэргэжлийн хяналтын байгууллагын үндсэн зорилго, чиг үүргийг үр дүнтэй тууштай хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх юм байна.

Улсын байцаагчдаас мэргэжлийн хяналтын салбарын шинэчлэл, байцаагчийн нийгмийн асуудал болон тулгамдаж байгаа асуудлаар санал асуулга авч, байцаагчдын саналыг нэгтгэн дүгнэлт гаргах гэнэ.

Улсын байцаагчдын мэргэжлийн төвшин тогтоох улсын үзлэгийг гурван  жилд нэг удаа зохион байгуулахаар болжээ.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж