Хоёр тэрбум төгрөгийн хандивыг хүлээлгэн өглөө

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Хоёр тэрбум төгрөгийн хандивыг хүлээлгэн өглөө

Гамшигт
өртсөн Японы ард түмэнд туслах хандивын хөдөлгөөнд төр, засаг, яам,
агентлаг, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд идэвхтэй оролцсон
байна. Засгийн газрын 1 сая ам.долларын буцалтгүй тусламж, 894
байгууллагын ажилтнуудын 1-2 өдрийн цалин, 352 иргэний хандив болох
нийт 2 тэрбум 167 сая төгрөгийг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд 2011
оны 3 дугаар сарын 30-ны өдөр Япон Улсаас манай улсад суух Онц бөгөөд
Бүрэн эрхт Элчин сайд Т.Кидокород гардуулан өгөв. Япон Улсад
байгалийн гамшигт үзэгдэл болж хүний амь нас эрсдэн, их хэмжээний эд
материалын хохирол учирсантай холбогдуулан Засгийн газар ээлжит бус
хуралдаанаар асуудлыг хэлэлцсэн. Энэ дагуу Япон Улсад боломжтой бүх
талаар туслаххөдөлгөөн өрнүүлэн, хандивын данс нээснээс гадна 2500
ноосон хөнжил явуулж, Онцгой байдлын 12 албан хаагчаа гамшгийн бүс
нутагт ажиллууллаа гэж Шадар сайд М.Энхболд хэлэв. Хүнд бэрх цагт
Монгол Улсын төр, засаг шуурхай арга хэмжээ авч тусламж үзүүлэх
хөдөлгөөн өрнүүлж байгаад Элчин сайд талархал илэрхийллээ.

Өндөр
настнууд тэтгэврийн мөнгөнөөсөө өгч байсан бол асрамжийн газрын бяцхан
хүүхдүүд тоглолт хийн орлогоо хандивласан нь сэтгэл хөдөлгөсөн мөч
байлаа гэж тэрээр хэлэв. Япон Улсад ажилласан Онцгой байдлын албан
хаагч нарт энэ сарын сүүлээр албан ёсоор талархал илэрхийлэхээр
төлөвлөжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

З.Энхболд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж