Эрүүл мэндийн дэд сайд ажлаа өгсөн үү?

Хуучирсан мэдээ: 2012.09.17-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн дэд сайд ажлаа өгсөн үү?

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмонг сүүлийн үед шуугиан тариад буй “Гардасил” вакцинтай холбоотой асуудлаас болж ажлаа хүлээлгэж өгсөн гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногоос цацагдсан. Энэ талаар Эрүүл мэндийн яамны албаны эх сурвалжаас тодруулахад, “Одоогоор албан ёсоор ажлаа хүлээлгэж өгөөгүй байгаа. Гэхдээ ойрын үед ажилдаа ирээгүй” гэсэн мэдээллийг өглөө. Сануулахад, тэрбээр дэлхийн олон орон татгалзаад байгаа “Гардасил” вакциныг Монголын өсвөр насны охидод хийсэн гэсэн хэл аманд өртсөн ч “Гардасил вакцин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй” гэсэн тайлбарыг өөрийн биеэр хийсэн билээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж