Жонон Гарри довтолгоонд өртлөө

Хуучирсан мэдээ: 2012.09.17-нд нийтлэгдсэн

Жонон Гарри довтолгоонд өртлөө

Афганистаны Гильменд муж дахь  Кэмп Бастион гэх НАТО-гийн баазад бямба гаригт шилжих шөнө талибууд довтолгоон хийжээ. Энэ баазад Британийн жонон Гарри алба хааж байгаа юм.

"Талибаны" довтолгоонд баазын Америкийн сектор өртсөн ба энэ үеэр тэнгисийн явган цэргийн хоёр албан хаагч алагдаж, хэдэн хүн шархадсан байна. Харин баазын Британийн хэсэг довтолгоонд өртөөгүй ажээ.

Гильменд мужийн Кэмп Бастион баазад есдүгээр сарын эхнээс жонон Гарри алба хааж байна. Тэрээр цохилтын Apache нисдэг тэрэгний хоёрдугаар нисгэгч бөгөөд бууч гэнэ. Британийн жонон Афганистанд алба хааж буй мэдээлэл хэвлэлээр гарснаас хойш “Талибан” хөдөлгөөнийхөн түүнийг устгана гэж зарласан байв.

Жонон Гарригийн хувьд энэ нь Афганистан дахь хоёр дахь томилолт нь юм. Тэрээр 2008 онд Афганистанд байгаа нь мэдэгдсэний дараа томилолтыг нь таслан нутагт нь авчирсан байв. Харин энэ удаа хааны гэр бүл түүний томилолтыг олон нийтээс нуухааргүйгээр шийджээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж