Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр 10.30 цагт ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобал сангийн Монгол Улсыг хариуцсан менежер Сильвия Мюррейг хүлээн авч уулзах юм байна. Ингэхдээ эдгээр өвчинтэй тэмцэх зорилгоор өмнө нь оруулж байсан хөрөнгө оруулалт, түүний үр дүн болоод цаашид оруулах хөрөнгө оруулалтын тухай ярилцах талаар албаныхан мэдээллээ.
У.БОЛОР