PEN цувралын шинэ загварууд бэлэн болжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

PEN цувралын шинэ загварууд бэлэн болжээ

Olympus компани энэ онд PEN цувралын шинэ загвар болох гурван төрлийн зургийн аппаратыг танилцуулах гэж байна. Зарим эх сурвалжуудын таамаглаж байгаагаар шинэ загварын зургийг аппаратууд дотор мэдрэгчтэй дэлгэцтэй PEN Pro загвар, налуу дэлгэцтэй дунд хүрээний PEN загвар эсвэл анхны PEN EP-1 шиг оч хаягчтай загвар орсон байх магадлалтай гэсэн байна.
Ер нь цаашид үйлдвэрлэгдэх зургийн аппаратууд нь толины тусгалгүй системтэй болох бөгөөд үүнийг шинжээчид дижитал зургийн шинэ үе хэмээн тодорхойлж байна. Гэхдээ зургийн аппарат үйлдвэрлэгчид ийм системд бүрэн шилжихийн тулд хамгийн багадаа таваас арван жилийн хугацаа шаардлагатай гэж Olympus-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж