Сүүлийн үед хүүхдэд зориулсан уран бүтээл хийхээ болилоо хэмээн урлагийнхныг шүүмжилж буй. Энэ шүүмжлэлд хариу барих шинэ бүтээл ирэх долоо хоногоос дэлгэцээр гарах гэж байна.
Фолк рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Алтан ураг” хамтлагийнхан “Өвгөн савдагийн яриа” шинэ дуугаа дүрсжүүлжээ. Тэд клипээ хүүхдүүдэд зориулж байгаа учраас “Multimedia” студид хүүхэлдэйн киноны зохиомжоор хийлгэсэн аж.