хаягдлын менежментийг сайжруулах зарим арга хэмжээний талаар байлаа.
Энэхүү хэлэлцүүлэгт саналаа хэлэхээр нийт 60 гаруй иргэн ирлээ. Нийслэл
хоттой холбоотой хийгдэх гэж байгаа ажлуудыг иргэдээсээ асууж, саналыг
нь сонссоны дараа шийдвэр гаргах ёстой гэсэн зарчмыг Засаг дарга
Э.Бат-Үүл баримталж байгаа бөгөөд иргэн өөрөө оролцож гаргасан
шийдвэрийг дагаж мөрдөх дуртай байдаг гэдгийг хэлэлцүүлгийн эхэнд тэрээр
онцолсон юм. Мөн өнөөдрийн хэлэцүүлгээр танилцуулагдаж байгаа төсөл
дээр иргэдийнхээ саналыг хамтатган энэ сарын 27-нд хуралдах НИТХ-ын
хэлэлцүүлэн батлуулна гэж НИТХ-ын дарга Д.Баттулга хэллээ.
Энэ
арга хэмжээний талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат товч
танилцуулга хийлээ. Тэрээр 2009 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд хог
хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр багагүй ажлыг хийсэн гэдгийг
онцолсон. Тухайлбал, Улаанбаатар хотын хэмжээнд 2008 онд нийт 60 гаруй
хог тээврийн машин техниктэй байсан бол жил бүр парк шинэчлэлтийг хийж
ирснээр 2012 онд 340 гаруй хог тээврийн машинтай болсон байна. Мөн
автозам цэвэрлэгээ, ногоон байгууламжийн усалгааны зориулалттай нийт 16
тусгай тоног төхөөрөмж бүхий машин техниктэй болжээ. Улаанбаатар хотод
30 гаруй жил ашиглаж ирсэн Улаанчулуутын хогийн төвлөрсөн цэгийг 2009
оны 3-р сард хааж хөрсөөр хучин орчныг эрүүлжүүлэн, 2009 оны 4-р сард
эрүүл ахуйн шаардлага хангасан, орчин үеийн технологид нийцсэн хогийн
төвлөрсөн цэгийг Нарангийн энгэрт шинээр байгуулан ашиглалтанд оруулсан
байна. Энэ онд Баянзүрх, Сүхбаатар дүүргийн хог тээвэрлэлтийг хурдан
шуурхай болгох зорилгоор Баянзүрх дүүрэгт Цагаан давааны хогийн
төвлөрсөн цэгийг шинээр байгууласанаас гадна эмнэлгийн хог хаягдлыг
нэгдсэн байдлаар хүлээн авч устгадаг байгууламжийг Нарангийн энгэрт
шинээр байгуулан ажиллуулж эхэлжээ. Нарангийн энгэрт байгуулагдсан
хогийн цэг өдөрт 1000-1200тн хог, жилд 350-400 мянган тн хог хүлээн
авдаг аж. Хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр хийгдсэн бас
нэг чухал ажил бол энэ онд хог хаягдлыг ангилан ялгаж, хаягдал гялгар
уут, цаасаар өндөр хэмийн шаталттай зууханд зориулагдсан хатуу түлш
үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулж, ашиглалтанд оруулсан явдал гэдгийг Ч.Бат
дарга хэлсэн. Нийслэлийн иргэдийн дийлэнхи нь гудамж талбайд байрлах
хогийн савны хүрэлцээ муу байгаа нь хогтой хот болох эх үүсвэрийг бий
болгож байна гэж үздэг. Тэгвэл нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн
хогийн савыг үе шаттайгаар жил бүр нэмэгдүүлж ирсэн байна. 2008-2012
онд нийт 3000 хогийн савыг хотын гудамжинд байршуулсан бол цаашид 10000ш
хогийн савыг шинээр нэмж байршуулах шаардлагатай байгаа аж.
Харин
өнөөдрийн хэлэлцүүлгээр танилцуулагдаж байгаа 2013-2016 онд Улаанбаатар
хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хувьд найман
үндсэн тэргүүлэх зорилт бүхий ажил төлөвлөгдсөн байна. Үүнд:
- Тэргүүлэх зорилт 1: Ил задгай хууль бусаар хог хаях байдлыг арилгах,
хуримтлагдсан хур хог хаягдлыг байлгаль орчин, хүн малын эрүүл мэндэд
халгүй технологиор цэвэрлэж устгах; - Тэргүүлэх зорилт 2: Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ялган ангилж,
дахин боловсруулах замаар хог хаягдлын хэмжээг бууруулж, эдийн засгийн
үр өгөөжийг нэмэгдүүлэх арга технологийг нэвтрүүлэх; - Тэргүүлэх зорилт 3: Хог хаягдлын менежментэд оролцогч талуудын эрх үүргийг тодорхой болгох эрх зүйн орчинг бүрдүүлэх
- Тэргүүлэх зорилт 4: Хог хаягдлын тээвэрлэлт, цуглуулалтыг шинэ
технологи бүхий зориулалтын машин техникээр хийж, тогтсон хуваарийн
дагуу хог тээвэрлэлт, цуглуулалтыг хийдэг болгох; - Тэргүүлэх зорилт 5: Нийтийн эзэмшлийн зам талбайн арчилгаа,
цэвэрлэгээ үйлчилгээг эзэнжүүлж, тусгай зориулалтын машин техникээр
гүйцэтгүүлж, өдөр шөнийн ээлжинд шилжүүлэх гэжээ. - Тэргүүлэх зорилт 6: Хог хаягдлыг эцсийн цэгт устгах, дарж булах үйл
ажиллагааг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр хийж гүйцэтгэх - Тэргүүлэх зорилт 7: Хог хаягдлын менежментэд оролцогч байгууллагуудын боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлэх
- Тэргүүлэх зорилт 8: Хог хаягдлын менежментийн удирдлага, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх гэжээ.
Гэр хорооллын өрхүүдийн хог хаягдлын тээвэрлэлтийг сайжруулахын тулд
сард 592.7 сая, жилд 7112.4 сая төгрөг нэмж гаргах шаардлагатай байгаа
бөгөөд дээрх хөрөнгийг хог тээврийн байгууллагад олгосноор хог хаягдлын
асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа юм. Мөн хог
тээвэрлэгч байгуулагуудыг сонгон шалгаруулах журам мөрдүүлж ажиллах
санал оруулсан байна. Сонгон шалгаруулалтаа хог тээвэрлэгч байгууллага
нь хог тээвэрлэх тусгай зөвшөөрөлтэй байх, хог тээвэрлэх зориулалтын
машин техниктэй байх, хог тээвэрлэгч нь тухайн хариуцсан хороогоо хоггүй
байлгах, хогийг төвлөрсөн цэгт хүргэж бүртгүүлэх гэсэн үзүүлэлтээр
дүгнэх гэнэ. Хог тээвэрлэлтийг санхүүжүүлэхдээ дүүрэг бүр 5-10 хороог
хариуцсан хэсэг байгуулж, хэсэг бүрийг хог тээврийн байгууллагад
гэрээгээр хариуцуулах юм. Тухайн байгууллага нь хариуцсан хэсгээ хоггүй
цэвэр болгосон тохиолдолд санхүүжилтийг олгохоор энэхүү төсөлд
тусгагдсан байна. Санхүүжилтийг олгохдоо тухайн дүүрэг, хороо, иргэдийн
санал, дүгнэлтийг үндэслэнэ гэдгийг бас дурдсан. Хоггүй дүүрэг, хороо
болон СӨХ-ийг шалгаруулах болзолт уралдааныг 10 сарын нэгнээс эхлэн
зарлаж, Дүүрэг, хороо, СӨХ болон оршин суугчдын төлөөлөл оролцсон ажлын
хэсэг уралдааныг сар бүрийн эцэст дүгнэж сар бүр дүүрэг тус бүрээс 3
хороо, СӨХ-ийг шалгаруулж шагнаж урамшуулахаар төлөвлөгджээ.Гэхдээ
сайныг нь сайшаан урамшуулахаас гадна, муу ажилласан хогтой хороо
СӨХ-ийн дарга нарт захиргааны хариуцлага хүлээлгэнэ гэсэн санал бас
байлаа.
бол Барилгын гаралтай хог хаягдал юм. Тиймээс 10-р сард багтаан
барилгын хог хаягдал хүлээн авах цэгийн хашаа, диспетчерийн байрыг барьж
ашиглалтанд оруулахаас гадна, энэ цэгт барилгын хог хаягдал хүлээн авч
боловсруулах үйлдвэрийг 2013 онд барьж ашиглалтанд оруулахаар
төлөвлөжээ. Мөн энэ сардаа амжиж Цагаан давааны хогийн цэгийг нээн
ажиллуулах юм байна. Ингэснээр энэ хогийн цэгт өдөрт 200-250 тн хог
хаягдал хүлээн авч, ангилан ялгах, боловсруулах үйлдвэр байгуулагдах аж.
2013-2016 онд айл өрх болон байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хог
хаягдлыг ангилан ялгах ажлыг эхлүүлэх бөгөөд хог хаягдлаа “Дахин ашиглах
боломжтой” /хуванцар сав, шилэн сав, лааз, цэвэрхэн цаас/, “Бусад”
/хүнсний хаягдал, тасалгааны ургамал, мод, резин, савхи, чулуу, шаазан
гэх мэт/ гэсэн 2 хувилбараар ангилах юм. Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь
ангилан ялгах ажлыг төвийн 6, захын 3 нийт 9 дүүрэгт зохион
байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Гэр болон орон сууцны хороо бүрт
3-аас доошгүй агент /цэг/ байгуулж дахин ашиглах хаягдал болон хоёрдогч
түүхий эдийг иргэдээс худалдан авах гэнэ. Энэ ажлыг хоёрдогч түүхий
эдээр хөдөлмөр эрхлэгчдийн үндэсний холбоотой хамтран зохион байгуулах
боломжтой юм байна. Хог хаягдал болон хоёрдогч түүхий эдийг худалдан
авснаар иргэдийн орлогын нэг эх үүсвэр бүрдэнэ гэж үзсэн байна. Хотын
иргэдийн унды усны эх үүсвэр гэгддэг Туул голын ай сав газар хогын
хуримтлал бий болж байгаа нь иргэдийн санааг зовоосон асуудлын нэг.
Харин шинэ менежментээр голын ай сав газруудын цэвэрлэгээ, арчлан
хамгаалалтыг их дээд болон ерөнхий боловсролын сургууль, ойролцоох
цэргийн ангиудад хариуцуулан эзэнжүүлэх саналыг орууллаа, Тухайлбал:
Сэлбэ Дунд голын ай сав газрыг Ерөнхий боловсролын сургуулийн ахлах
ангиуд, Улиастайн голын сав дагуу газрыг цэргийн ангиуд, Туул голын
дагуу газрыг их дээд сургуулиудад хувиарласан байна.