Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Хазагийн нууц бизнес

“Номин талст” хамтлаг тарсан үгүй нь мэдэгдэхгүй чимээгүй байх болоод удаан хугацаа өнгөрч байна. Хамтлагийн залуус энэ талаар “Хамтлаг тарсан үгүйг хүн бүр өөрийнхөөрөө ойлгоно биз дээ. Бид тус тусын уран бүтээлээ хийгээд л явж байгаа” хэмээн тайлбарладаг. Хамтлагийн ахлагч Д.Батсүх бие даан уран бүтээлээ хийхийн хажуугаар “Татар ажиллагаа” инээдмийн уран сайхны кинонд тоглоод амжсан. Харин Хаянаа нэг хэсэг уран бүтээлээ хийж байсан ч, сүүлийн үед завсарлага аваад байгаа. Т.Дэлгэрмөрөнгийн хувьд шинэ уран бүтээлийн ажилдаа орсон сурагтай. Хамтлагийн хамгийн чимээгүй гишүүн болох Х.Хангэрэл буюу Хаза юу хийж байгаа нь тодорхой бус байгаа. Тэрбээр өөрийн бизнесийг эрхэлж байгаа гэнэ. Харин яг ямар бизнес эрхэлдэг талаар асуухад “Миний юу хийх нь тийм чухал гэж үү. Өөрийнхөө хэмжээнд бизнесээ эрхлээд л явж байна” хэмээн хариулав. Ямартай ч “нууц” бизнес эрхлэгч маань уран бүтээлээ бүр мөсөн орхисон бололтой.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж