Ирцэнд орсон бүх гишүүдийг хуралдаа суухыг анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2012.09.14-нд нийтлэгдсэн

Ирцэнд орсон бүх гишүүдийг хуралдаа суухыг анхаарууллаа

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тодотголын дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийх байсан ч гишүүдийн ирц тааруугаас арга буюу түр завсарлуулсан юм. Одоо харин үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдааныг эхлүүлэхээр УИХ-ын дарга суудлаа эзлээд байна.  Чуулганы үдээс өмнөх хуралдаан эхлэх үед ирцэндээ бүртгүүлсэн ч дундуур нь орхиж гарсан МАН-ын гишүүд цөөнгүй байгаа юм, тэр бүгдийг одоо чуулганы танхимдаа ирж хуралдаандаа оролцохыг УИХ-ын дарга сая анхаарууллаа. Хэрвээ чуулганы үдээс хойшхи хуралдаанд оролцохгүй бол ажил тасалсанд тооцно. Одоогийн байдлаар чуулган болох танхимд 10 гаруй гишүүн л цуглаад байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж