Монголын гурван сумоч башёг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2012.09.14-нд нийтлэгдсэн

Монголын гурван сумоч башёг тэргүүлж байна

Токио хотын Кокүгикан ордонд намрын тэмцээн есдүгээр сарын таванд эхэлсэн бөгөөд зургаа дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр манай сүмочдоос Асасэкирюү Такаясү, Кёкүтэнхо Окиноүми, Харүмафүжи Хомашотай оноолт таарчээ. Харин Хакүхо Гагамарүтай барилдана.

Энэ удаагийн тэмцээнд Озэки Харумафүжи түрүүлэх буюу 13-аас дээш даваа авбал их аварга цол өгнө хэмээн холбооны зүгээс амлаад байгаа. Тиймээс аки башёгийн аваргын төлөө өрсөлдөх хамгийн өндөр магадлалтай гэгдэж буй манай хоёр бөх ёкозүна хакүхо М.Даваажаргал, озэки харүмафүжи Д.Бямбадорж нар таван өдрийн байдлаар Кёкүтэнхо, оозэки Кисэносато нарын хамтаар нэг ч унаагүйгээр тэмцээнийг тэргүүлж байна. Барүто, Котошёогикү нар гэмтлийн улмаас тэмцээнийг дундаас нь орхижээ.

Жюүрёд Тамаваши (4-1) даваа авснаар таван бөхийн хамт башёг тэргүүлж эхэллээ.

Өчигдрийн барилдааны дүнг танилцуулья. (Д-даваа, У-унаа)

ЗҮҮН

Д-У

БАРУУН

Д-У

Хакүхо

5-0

 

 

Харүмафүжи

5-0

Кисэносато

5-0

Котоошюү

2-3

Какүрюү

4-1

Миёогирюү

4-1

Гоэйдо

2-3

Аойяма

0-5

Точиношин

0-5

Шёохозан

1-4

Кайсэй

2-3

Аран

0-5

Гагамарү

2-3

Хоомашёо

4-1

Тоёоношима

2-3

Аминишики

4-1

Тоёохибики

2-3

Точиоозан

3-2

Такеказэ

5-0

Токитэнкү

1-4

Масүнояма

2-3

Миябияма

2-3

Шёотэнро

2-3

Дайдо

2-3

Окиноүми

5-0

Китатайки

1-4

Такаясү

3-2

Ёшиказэ

2-3

Вакакоюү

1-4

Кёкүтэнхо

5-0

Ваканосато

3-2

Чиёотайрюү

2-3

Такарафүжи

1-4

Асасэкирюү

4-1

Тэнкайхо

1-4

Асахишёо

4-1

Кимүраяма

2-3

Фүжиазүма

3-2

Саданофүжи

2-3

Таканояма

1-4

 

 



Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж