
АНУ-ын уран бүтээлчдийн хийсэн “Innocence of Muslims" хэмээх кино нь өнгөрсөн долдугаар сард “Youtube” сайтад тавигдсан бөгөөд үүний дараа Египет болон Ливи зэрэг орнуудад уг киног эсэргүүцсэн эсэргүүцлийн жагсаал болсон билээ. Тэд энэхүү кино нь лалын номлогч Мухаммедийг хэт доромжилж, лалын шашныг дорд үзсэн хэмээн үзэж, АНУ-ын төрийн далбааг шатаан, тэднээс уучлал гуйхыг тус улсаас шаардсан билээ. Харин уржигдар дээрх кинотой холбоотойгоор Ливид суух АНУ-ын Элчин сайдын яаманд зэвсэглэсэн этгээдүүд халдаж, Элчин сайд Кристопер Стевенсийн амийг хөнөөн, хэдэн хүнийг шархдуулсан хэрэг гарсан юм. Мөн өчигдөр Иракийн Нажаф, Карбала мужууд болон Мадинат-эс-Садр хотод дээрх киног эсэргүүцэн олон зуун хүн оролцсон, эсэргүүцлийн жагсаал болжээ. Тэд АНУ-ын төрийн далбааг шатааж, гишиглэн уур бухимдалаа илэрхийлэн, лалын шашинт болон Арабын орнуудаас АНУ-ын Элчин сайдын яамыг хаахыг шаардсан байна.
АНУ-ын уран бүтээлчдийн хийсэн "Innocence of Muslims" хэмээх кино нь дэлхий дахины нэг тэрбум гаруй лалын шашинтнуудын уур бухимдалыг төрүүлсэн бөгөөд АНУ-ын эсрэг эсэргүүцлийг дэвэргээд байгаа юм.