Чөлөөт бүсийн дэд бүтцийг яаравчилна

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Чөлөөт бүсийн дэд бүтцийг яаравчилна

Энэ онд Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүсийн дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэж дуусахаа Засгийн газраас амлаад байна. Тухайлбал, Замын-Үүдэд дулааны цахилгаан станц, ус цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулахаар төлөвлөөд буй. Ирэх сараас энэ ажлыг эхлүүлэхээр болжээ. Монгол Улсын Засгийн газар чөлөөт бүсийг хөгжүүлэх шийдвэрийг 2002 онд гаргаж, хууль эрх зүйн орчинг нь бий болгосон. Өнгөрсөн жил улсын төсвөөс чөлөөт бүс байгуулах ажилд 4.3 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Уг хөрөнгийг 100 хувь Алтанбулагийн чөлөөт бүсэд зарцуулсан аж.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж