Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас санаачилж, Засгийн газартай хамтран зохион байгуулдаг “ТОР-100” аж ахуйн нэгжийг шалгаруулах ёслолын ажиллагаа маргааш буюу дөрөвдүгээр сарын 1-нд болно. 2001 оноос эхлэн Монгол Улсын эдийн засаг, нийгэм, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжин урамшуулах, олон нийтэд танилцуулах, тэдний бизнесийн нэр хүндийг өргөх зорилгоор жил бүр “ТОР-100” аж ахуйн нэгжийг шалгаруулж ирсэн уламжлалтай.
Энэ арга хэмжээний үндсэн гол зорилго нь компанийн нийгмийн хариуцлагыг түгээн дэлгэрүүлэх, эрчимжүүлэх явдал аж.
Ж.ГЭГЭЭ